сурталчилгаа » |
Хятадын баруун хойд нутагт байрлах Дамаиди хэмээх хадан дээрх 2000 гаруй сvг зургийг эртний хятадууд одоогоос 8000 орчим жилийн өмнө зурсан аж. Эл зургууд хуучин хятад vсэгний хэлбэр, дvрстэй тун адил гэнэ.
Өнөөг хvртэл эрдэмтэд хятад vсэг, бичгийг 4500 орчим жилийн тэртээгээс vvсэлтэй хэмээн vзэж байсан юм. Гэтэл 1980-аад онд Дамаидигийн хадан дээрээс нар, сар, оддоос гадна бэлчээрийн аж ахуйг харуулсан 15 орчим км зайг бvрхэх 8000 гаруй сvг зураг олдсон байна.
Хятад археологич Ли Шанши эдгээр зургийн олонхи нь амьтан, байгаль ертөнцийг дvрслэхээс гадна хуучин хятад vсэгтэй ойр, төстэй гэжээ.
Vvнээс өмнө хятад бичгийн гарал, vvслийг 4500 жилийн тэртээгээс ч өмнөх vетэй холбосон баримтууд Хятадын Хэнань мужийн хадан уулнаас олдсон юм.